Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-03-15

Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооноос дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд,  жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарыг дэмжих бодлого, төрийн үйлчилгээг танилцуулах зорилгоор уулзалтыг зохион байгуулж байна.

Тус уулзалтад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, Хурлын хорооны гишүүн, Төлөөлөгч Д.Уянга, Н.Доржпүрэв, Б.Болортунгалаг, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн Ерөнхий менежер О.Батбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн П.Ганцэцэг, М.Оюун-Эрдэнэ нар болон 13,14,15 дугаар хороодын иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтад оролцсон хэлтэс, албадаас үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, холбогдох мэдээллийг өгч оролцогчдоос асуусан асуултад хариуллаа.

Энэхүү уулзалт нь хуваарийн дагуу 16,17,22,23-р хорооны иргэдэд  2023.03.16-ны өдөр зохион байгуулна.

Иргэд та бүхэн доорх хуваарийн дагуу уулзалтад идэвхтэй оролцоно уу

  • 16,22-р хорооны иргэдэд 13:00 цагаас 16-р хорооны Иргэний танхимд
  • 17,23-р хорооны иргэдэд 15:00 цагаас 17-р хорооны Иргэний танхимд

Хурлын Ажлын Алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%