Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ШАШНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2023-02-10

2023 оны 02 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд Төр сүм хийдийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан удирдамж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 03 дугаар захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийх ажлыг зохион байгууллаа.

Хяналт, шалгалтыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Нийгмийн даатгал, Боловсролын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар зөвлөмж, шийдвэрүүдийг танилцуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд тус удаагийн үйл ажиллагаагаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бүрдсэн нийт 38 нэгж хамрагдсан юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%