Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2023-02-02

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Нийслэлийн хотын хөгжлийн түүр, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаарх тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана” гэж заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс 2022 онд Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан билээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, холбогдох харьяа хэлтэс албадын ажилтан, албан хаагчид тус төвтэй танилцах ажлыг зохион байгууллаа.

Тус төвийн үйл ажиллагаа болон Хотын хүний хөгжлийн индексийн талаар Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарболд танилцууллаа.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох бөгөөд уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлох зорилготой юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%