Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЦЕГ-ИЙН УДИРДЛАГУУД КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТӨВ “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023-01-18

        Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийг байгуулсан. Камерын хяналтын төвд дүүргийн 1-3 дугаар хороог бүрэн камерын хяналтад оруулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

         Өнөөдөр /2023.01.18/ Уг төвийг үйл ажиллагааг нийслэл хотод жишиг болгон, үйл ажиллагаа болон гэмт хэрэг зөрчлийг хэрхэн илрүүлж байгаа сайн жишгийг өнөөдөр аймаг, дүүргийн цагдаагийн байгууллагын удирдлагууд болон Цагдаагийн газрын удирдлагуудад танилцууллаа.

         Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга Л.Ариунбат нар “Камерын хяналтын нэгдсэн төв”-д ажиллаж, үйл ажиллагааны талаар мэдээллийг сонслоо.

           Эхний ээлжинд дүүргийн 1 дүгээр хороог ногоон бүс болгон 61 цэгт 145 чиглэлийн камерын суурилсан. Ингэснээр гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх үеэс 48.6 хувиар буурсан байна. Ногоон бүс төслийн хамрах хүрээг нэмэгдүүлэн 2 болон 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 117 цэгт 296 камер тавьж бүрэн ашиглалтад оруулжээ.

          Мөн төслийн хүрээнд телехяналтын нэгдсэн төвөөс гадна дүүргийн цагдаагийн газрын дарга, хороодын хэсгийн байцаагч нар ажлын өрөөнөөс өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн камерыг бүрэн хянаж үйл ажиллагаандаа ашиглах боломжтой юм.

           Чингэлтэй дүүргийн 1,2,3 хороо Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх нийт 51.7 га талбай бүхий нутаг дэвсгэр камерын бүрэн хяналтад орж “Ногоон бүс” болсноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн тэргүүн туршлага болохуйц ажил болжээ.

          Цаашид Чингэлтэй дүүргийн бүх хороог “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1348
525 / 39%
427 / 32%
194 / 14%
202 / 15%