Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЯПОН УЛСЫН ШИЗУОКА МУЖИЙН ЯЙЗҮ ХОТТОЙ ГАМШГИЙН ЭРСДЭЛ, ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2023-01-03

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Р.Ганболд, Төлөөлөгч З.Бямбажав, Л.Лувсанцэрэн, ЕБ-ийн 149-р сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн нар Япон Улсын Шизуока мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичигийн урилгаар тус хотод ажиллан Яйзү хотын ИТХ-ын дарга Икэгаяа Kазүмаса, болон ИТХ-ын Төлөөлөгчидтэй албан уулзалт хийж цаашдын хамтын ажиллагаа, харилцан туршлага  солилцох талаар санал солилцон Яйзү хотын Гамшгаас хамгаалах төв, Хүүхдийн номын ордон, ЕБ-ийн Хигашимашизү бага сургууль, Нийгмийн халамжийн их сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцан хоёр талын удирдлагууд боловсрол, гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцаагаа шинэ шатанд гаргаж, цаашид боловсрол, гэмт хэрэг зөрчил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах, хоёр талын их дээд сургуулийн сурагч, багш нар харилцан туршлага солилцох боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг илүү олон салбарт хамтран ажиллах талаар санал хэлэлцлээ.

           Мөн тус айлчлалын үеэр буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Япон Улсын Шизуока мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи нар гамшгийн эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ.

           Түүнчлэн талууд хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн ЕБ-ийн 149-р сургуульд япон хэлний сургалттай кабинет нээх талаар хэлэлцэн харилцан тохиролцлоо.

            Чингэлтэй дүүрэг болон Япон Улсын Шизуока мужийн Яйзү хот нь 2018 оноос орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спортын чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%