Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“ЧИНГЭЛТЭЙ МИНИЙ НҮДЭЭР” ГАР ЗУРАГ, “МОНГОЛ БАХАРХАЛ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.

2022-11-21

БҮТЭЭЛИЙН СЭДЭВ:

✅“ЧИНГЭЛТЭЙ МИНИЙ НҮДЭЭР” гар зургийн уралдаан- Дунд анги буюу 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд  /11-14 нас/

✅ “МОНГОЛ БАХАРХАЛ” эсээ бичлэгийн уралдаан- Ахлах анги буюу 10-12 дугаар ангийн сурагчдын дунд /15-17 нас/

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН:

✅Эсээ бичлэг: 

Эсээ бичлэгийн бүтэц нь эхний хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн ерөнхий бүтэцтэй байна. Эсээ бичлэгийг зөвхөн зарлагдсан сэдвийн хүрээнд тогтоосон хугацаанд бичиж ирүүлсэн байна.

- Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх

- Хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх

- Бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлсэн байх

- Дэвшүүлсэн шинэлэг санаа, шийдэлтэй байх 

- Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоотой байх

- Дурдагдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх

- Үгийн тоо 200-250 байна.

- Үсгийн фонт ариал 12, мөр хоорондын зай 1.5, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх (A4 хэмжээтэй цаасан дээр гараар бичиж болно)

- Эсээний төгсгөлд бичигчийн товч танилцуулга /Овог нэр, нас, хүйс, сургууль, харилцах утас/

✅Гар зураг:

 А4-өөс дээш хэмжээтэй цаас ашигласан байна, төрөл бүрийн будаг, материал ашиглаж болно, бүтээлийг оролцогч өөрөө зурсан байх ба уг бүтээл нь урьд өмнө ямар нэг уралдаанд оролцож байгаагүй, нугаларч, гэмтээгүй, жааз болон цаасаар хүрээ хийгээгүй байх шаардлагатай. Бүтээлийн ард хэсэгт дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд: 

- Зургийн нэр 

- Өөрийн овог, нэр

- Нас, хүйс

- Сургууль

- Харилцах утас

БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

✅2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэст хүлээн авна. 

ШАЛГАРУУЛАЛТ:

 Ирүүлсэн бүтээлүүдээс уралдаан тус бүрээр шилдэг 4 бүтээлийг шалгаруулж урамшуулна. Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа сэдвийн хүрээнд санаагаа ойлгомжтой илэрхийлсэн эсэх, утга, найруулга, ур чадвар,  бүтээлд тавигдах шаардлага хангасан байдлыг тус тус харгалзан шалгаруулалтыг хийнэ. 

        Шалгарсан бүтээлийг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын цахим хуудас болон албаны цахим хаягуудаар сурталчилна. 

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

✅Гар зургийн уралдаан 

 1-р байр-1, Өргөмжлөл, хичээлийн хэрэгслийн Эрхийн бичиг (150,000₮) 

 2-р байр-1, Өргөмжлөл, хичээлийн хэрэгслийн Эрхийн бичиг (120,000₮)

 3-р байр-1, Өргөмжлөл, хичээлийн хэрэгслийн Эрхийн бичиг (100,000₮)

 Тусгай байр-1, Өргөмжлөл, хичээлийн хэрэгслийн Эрхийн бичиг (50,000₮)

✅Эсээ бичлэгийн уралдаан 

 1-р байр-1, Өргөмжлөл, хичээлийн хэрэгслийн Эрхийн бичиг (150,000₮) 

 2-р байр-1, Өргөмжлөл, хичээлийн хэрэгслийн Эрхийн бичиг (120,000₮)

 3-р байр-1, Өргөмжлөл, хичээлийн хэрэгслийн Эрхийн бичиг (100,000₮)

 Тусгай байр-1, Өргөмжлөл, хичээлийн хэрэгслийн Эрхийн бичиг (50,000₮)

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%