Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“НИЙГМИЙН АЖИЛ-МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-11-08

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооноос санаачлан ЗДТГ, дүүргийн ЭМТ, Боловсролын хэлтэс, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг даргын Ажлын албатай хамтран хороодын, халамжийн, Ерөнхий боловсролын сургууль, Өрхийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн ажилтнуудын ажлын байрны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хэлэлцэх, хороодын Хамтарсан багийн гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, гэр бүл, хүүхэд хамгаалалд мэргэжлийн үйлчилгээг чанартай хүргэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Нийгмийн ажил-Мэргэжлийн үйлчилгээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус сургалт, хэлэлцүүлэгт Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, хорооны гишүүн, Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, Л.Цэеэрэгзэн, В.Хүрэлбаатар Ч.Ариунчимэг, С.Мөнгөнсар, Ч.Мягмарсүрэн, Хурлын Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Д.Бямбаа, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Сургалт хэлэлцүүлгийг "Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэг"-ийн тэргүүн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ажил хөтөлбөрийн ахлах багш, Нийгмийн ажлын доктор Н.Нямдорж, Хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, көүч, Шинэ би төслийн санаачлан хэрэгжүүлэгч А.Адъяасүрэн, Гэр бүл судлаач Докторант Р.Мөнхцэцэг нар “Орчин үеийн нийгмийн ажил”, “Таны үнэ цэнэ таны гарт”, “Жаргалтай амьдралын эхлэл гэр бүлээс” сэдвийн хүрээнд сургалт мэдээллийг өглөө.

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГЭМ, ЦАХИМ

БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%