Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.

2022-07-05

      Хурлын даргын 2022 оны 10 дугаар захирамжаар Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа ажлын гүйцэтгэл удаашралтай, ашиглалтад өгөх хугацаа хэтэрсэн, барилгын норм, чанар, стандарт зөрчсөн, зураг, төсөв холбогдох тооцоо, судалгаа, төлөвлөлт хангалтгүй барилга байгууламжид хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын Зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаанаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

     Энэ хүрээнд хяналт, шалгалтын ажлыг нэг удаа, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар гүйцэтгэгч байгууллагатай уулзах уулзалтыг 4 удаа тус тус зохион байгуулсан.

     Өнөөдөр Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй удаашралтай байгаа 9 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг үнэлэлт дүгнэлт хийж, захиалагч хяналт тавин ажиллаж буй Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Барилга хөгжлийн төвийн ажилтнуудаас саналыг сонсож ажиллалаа. Ажлын хэсгээс гарсан шийдвэрийг Хурлын даргад танилцуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%