Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ШИМОЯМА КООЖИТАЙ УУЛЗЛАА.

2022-07-04

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат Япон улсын Яйзү хотын Засаг даргын орлогч Шимояма Коожи болон бусад албаны хүмүүсийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Япон улсын Яйзү хотын Засаг даргын орлогч Шимояма Коожи, Япон улсын Яйзү хотын захиргааны Спорт, хамтын ажиллагааны газрын дарга Мацүнага Тошифүми, Спортын хэлтсийн дарга Кавамори Күнито, Спортын хэлтсийн хэсгийн дарга Ито Масаки, Япон улсын Яйзү хотын Хамтын ажиллагааны газрын Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам нар оролцлоо.

            Чингэлтэй дүүрэг Яйзү хоттой 2018 онд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд соёл урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ.

Уулзалтаар хоёр талын ИТХ-ын Төлөөлөгчид хооронд орон нутгийн удирдлагын талаар харилцан туршлага солилцох, хамтран ажиллах санамж бичиг байгуулах, цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх, ЕБС-ын сурагчдын хооронд сурагч солилцоо, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг Япон улсад борлуулах зэрэг илүү олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%