Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-06-22

         Өнөөдөр  /2022.06.22/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны дөрөвдүгээр хуралдаан УИХ-аас баталсан ИТХ-ын зөвлөлийн ажиллах журмын хүрээнд гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдаж төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэлэлцлээ.

          Тус хуралдаанаар ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааны тов зарлах, хурлын хороодыг ажиллуулах гэсэн үндсэн 2 асуудлыг хэлэлцэн, ээлжит тавдугаар хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хурлын хороодыг ажиллуулах талаар холбогдох хэлтэс, албадад үүрэг чиглэл өглөө.

          Хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн И.Даваадорж, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ц.Содхүү, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Л.Цэеэрэгзэн, Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ж.Булганцэцэг, Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Р.Ганболд нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5875
4412 / 75%
916 / 16%
266 / 5%
281 / 5%