Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

2022-04-25

        Чингэлтэй дүүргийн 30 жилийн ой, “Соёлтой иргэн-2024” арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сурагчдын урлагийн авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд багачуудыг төлөвшүүлэх зорилгоор дүүргийн “Хүүхдийн урлагийн наадам-2022” арга хэмжээг амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

         “Хүүхдийн урлагийн наадам-2022” наадмын шилдэг үзүүлбэрүүдээр гала тоглолтыг зохион байгуулж, шагнал гардууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар гардуулан өглөө.

          Энэхүү арга хэмжээг 8-13, 14-18 гэсэн 2 насны ангилалд 7 төрлөөр зохион байгуулсан бөгөөд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүжиг, дуу, шүлэг гээд авьяас чадвараараа уралдан шилдгүүдээ тодрууллаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5875
4412 / 75%
916 / 16%
266 / 5%
281 / 5%