Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

2022-03-15

          Өнөөдөр /2022.03.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан дүүргийн нутаг дэвсгэрт Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлын гүйцэтгэлийн удаашралтай, ашиглалтад өгөх хугацаа хэтэрсэн, барилгын норм, чанар стандарт зөрчсөн, зураг төсөв холбогдох тооцоо судалгаа хангалтгүй барилга байгууламжид хяналт шалгалт хийх ажлын хэсгийн хуралдаан болж байна.

         Тус хуралдаанаар ажлын хэсгийн хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн хангалтгүй ажлын явцтай байгаа гүйцэтгэгч компаниудын ажлын гүйцэтгэл, явцад үнэлэлт, дүгнэлт өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн зөрчилтэй байгууллагуудад шат дараатай арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

         Хурлын протоколоор Чингэлтэй дүүргийн “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” УТҮГ-ын дарга Ц.Содхүүг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, дүүргийн Засаг даргын зөвлөх Н.Бямбагэрэлийг ажлын хэсгийн дэд ахлагчаар үүрэгжүүлсэн.

        Ажлын хэсгийн үйл ажиллагаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд дээр нэлээдгүй хүндрэл гарсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бие төлөөлөгч И.Даваадорж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн бие төлөөлөгч Г.Энхтөгс, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын зөвлөх Ц.Батгэрэл, нарыг урилгаар оролцууллаа.

            Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн ИТХ-ын даргын зөвлөх Т.Идэрцагаан, Төлөөлөгч И.Даваадорж, Засаг даргын зөвлөх Н.Бямбагэрэл, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар, Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга О.Батмөнх, Засаг даргын тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Нарантөгс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Дотоод аудитын албаны дотоод аудитор Б.Батбилэг, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар, Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч Б.Нарантуяа, ИТХ-ын Ажлын албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Ундрал нараас гадна төсөл арга хэмжээний захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч нарын төлөөлөл оролцож байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%