Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ ТОВ ЗАРЛАГДЛАА.

2021-09-24

Өнөөдөр /2021.09.24/ Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдааны товыг зарлалаа.

            Хуралдааныг ирэх сарын 11-ний өдөр зохион байгуулж, дүүргийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, дүүргийн засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм.

Мөн дүүргийн ИТХ-ын даргын байгуулсан Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын байгууллага, биеийн тамир, спортын хороо, спорт заал, цогцолборын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг санал дүгнэлтээ Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.

Тэргүүлэгчид дүүргийн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын байгууллагууд тойргийн бус хүүхэд элсүүлсэн асуудал болон бусад зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг чиглэлийг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%