Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооноос сургалт зохион байгууллаа

2021-05-11

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр 2021 оны  05 дугаар сарын 12-ны өдөр 45 хэсгийн хороодын дарга нарыг хамруулан сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж, Дүүргийн Сонгуулийн хорооны дарга П.Баянбаатар сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, Сонгуулийн Ерөнхий хорооны Сонгогчийн боловсрол сургалтын төвийн дарга Б. Оюумаа сургалтыг удирдан  явууллаа.

         

Тус сургалтаар Сонгуулийн тухай хууль, сонгуулийн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл гомдол шийдвэрлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах чиглэл, мэдээллийн технологийн даамлын үйл ажиллагаа, санал тоолох төхөөрөмж, хяналтын камерийн хэвийн ажиллагааг хангах, санал авах байранд гарч болзошгүй эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийн чанд сахих, сонгуулийн хороодын санхүүжилтэд анхаарах асуудал чиглэлээр энэ удаагийн сургалт зохион байгуулагдлаа. 

         

Цаашид сургалтыг 7 хоног бүр үе шаттайгаар зохион байгуулахаар  сургалт зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%