Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх зорилгоор амны хаалт, хамгаалах хэрэгслийг гардуулан өглөө

2020-11-24

 Өнөөдөр (2020.11.24) дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Коронавируст халдвар (Ковид 19) цар тахлын тархалтыг хязгаарлах, бууруулах, таслан зогсоох эрсдэл бүхий онцгой нөхцөлд ажиллаж байгаа дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдлийн ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх зорилгоор амны хаалт, хамгаалах хэрэгслийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар гардуулан өглөө. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэл бүхий онцгой нөхцөлд дээрх хэлтэс албадын нийт 700 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байгаа билээ.

Цаашид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, ажиллах нөхцлийг нь хангах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%