Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗУРГАДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-05-19

Чингэлтэй дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зургадугаар хуралдаан өнөөдөр (тавдугаар сарын 19-ний өдөр) боллоо.
Хуралдаанд  ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, ИТХ-ын тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга О.Батмөнх болон ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцов.
Тус хурлаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүл, нийтийн эргүүлүүдийн ажлыг дүгнэж, 4 дүгээр сарын урамшуулал олгох  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Мөн энэ үеэр Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлийн малгай шинэчлэх, дүүргийн прокурорын газар, цагдаагийн 1-р хэлтэст гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэн батлав.









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5875
4412 / 75%
916 / 16%
266 / 5%
281 / 5%