Хүүхдийн тоглоомын талбай байгуулагдсанаар Чингэлтэй дүүргийн иргэд ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчин нөхцөл бүрдэж байгаа юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Төмөрбаатарын Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа нар тус тоглоомын талбайн ажлын явцтай танилцаж, мод тарилаа.