Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ манай дүүргийн удирдлагуудын зүгээс дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдийнхээ эрүүл аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарч олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Цаашид ч ажилчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулах тал дээр анхаарч дэмжин ажиллах болно, гээд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахад хүчин зүтгэж байгаа алба хаагчдын ажилд нь амжилт хүслээ.








