Дараа нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Баянмөнх : “Өнгөрсөн жилээс гурван Баян-Овоо сумын удидлагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар энэхүү түншлэл эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд малын үүлдэр сайжруулах, оюутан солилцоо, төрийн албан хаагчдын сургалт зэрэг иргэдийн санал санаачилга дээр тулгуурласан олон ажлыг эхлүүлсэн нь ихээхэн үр дүнд хүрээд байгаа талаар хэллээ. Нутаг нутгийн онцлогтоо тохируулан сурч мэдсэн зүйлсээ хөрсөн дээр буулгахаар зорьж байгаа талаараа ч ярьж байлаа.
Уулзалтын үеэр ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, Ажлын албанаас хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, дараа нь “Төсөв, орон нутгийн төсвийн харилцаа” сэдэвт сургалт хийлээ. Сургалтын төгсгөлд төлөөлөгчид орон нутгийн төсвийн талаар харилцан ярилцаж энэ удаагийн туршлага солилцох уулзалт арга хэмжээ өндөрлөсөн юм.