Хурлын хорооны Төлөөлөгчид дүүргийн 14-р хороонд баригдаж буй “Яаралтай түргэн тусламжийн пункт”, Сэлбэ дэд төвийн хүрээнд дүүргийн 18 дугаар хороонд хийгдэж байгаа Зам инженерийн шугам сүлжээ, дулааны станц, Цэцэрлэг, МСҮТ, 7 дугаар хороонд баригдаж буй хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шийдэл бүхий “Сервис центр” буюу Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа болон айл өрхүүдийн шугам сүлжээний холболт, цэвэрлэх байгууламжийн угсралтын ажлын явцтай танилцаж, холбогдох инженерүүдээс мэдээлэл авлаа.