Хуралдааныг Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяа удирдаж, гишүүн С.Амарбаясгалан, Д.Мөнхтөр, Д.Нэмэхбат, Д.Мөнхчулуун нар байлцлаа. Хуралдааны эхэнд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцуулга хийж Төлөөлөгчид тодруулга авлаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооны гишүүд ирэх сард гэр болон байшин хорооллын иргэдтэй биечлэн уулзаж иргэдээс Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн өргөдөл гомдол хэдий хугацаанд шийдвэрлэгдэж байгаа, төрийн үйлчилгээг сайжруулахад юунд анхаарч талаар санал хүсэлтийг сонсохоор боллоо.