Энэ хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүрэг дэх Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Болормаагийн санаачилгаар, төрийн болон төрийн бус байгууллагууд, холбоодууд, аж ахуй нэгжүүд, эцэг эхчүүд мөн иргэдийг хамарсан “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” аян зарлагдлаа.
Охид гэдэг, удам төрүүлж угсаа залгасан ЭХ хүмүүн болдог учир, хүн бүр цэцэг шиг тэднийгээ хайраараа услаасай, цэвэрхэн сэтгэлд нь гунигийн сүүдэр бүү унагаасай...
ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ...



