
Айлчлалын үеэр БНСУ-ын Сөүл хотын Сунпа дүүргийн Засаг дарга Пак Сун Соо Төлөөлөгчдийг хүлээн авч ажил хэргийн уулзалт хийж, 2 дүүргийн харилцан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтран ажиллах саналаа илэрхийллээ. Айлчлалын хүрээнд “Хансан Баэкжэ” Олон улсын урлагийн 19 дэх удаагийн фестивальд оролцож, мөн БНСУ-ын Сөүл хотын Сунпа дүүргийн Хүүхдийн номын музей, Эмэгтэйчүүдийн соёлын төв, Хансан Баэкжэ музей, Бага насны хүүхдийг гамшиг ослоос урдчилан сэргийлэх сургалтын төвийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.



