Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт зөвлөгөөн Дархан Уул аймагт зохион байгуулагдлаа.

2019-09-12

2019  оны  9 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Дархан-уул аймагт төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын  албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт зөвлөгөөн   зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөн уулзалтанд  Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр зэрэг 7 аймгаас 70 гаруй хүн оролцсон бөгөөд  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”, “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж буйгаараа онцлогтой байсан юм.
 Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын  дарга С.Сүхбаатар Үндсэн хуулийн шинэчлэл,  “Нутгийн удирдлагын тогтолцоо: эрх зүйн шинэтгэл” ийн талаар 13 аймгийн 1118 төлөөлөгчдөөс авсан саналын нэгтгэл дүгнэлтийг тус тус  танилцууллаа. Тус зөвлөгөөн хэлэлцүүлэгт УИХ-ын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын Засгийн газрын ахлах референт, П.Энхсайхан, “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан М.Мягмаргармаа нар оролцож аймгуудын саналыг сонсож, УИХ болон Засгийн газрын түвшинд хүргэхээ илэрхийллээ.
 Дархан -Уул аймгийн Дархан хотын бүтээн байгуулалт болон “Дархан Нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%