Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Жам Ун Монгол” ХХК-аас Чингэлтэй дүүргийн амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 3 өрхөд 5 ханатай өргөө цагаан гэр бэлэглэж, 50 иргэнд тусламжийн бараа гардуулсан юм. Мөн санамж бичигт тусгасны дагуу “Солонгосын Шүдний Эмч Нарын Холбоо”-ноос дүүргийн 7-19 дүгээр хороодын 2-15 насны хүүхдүүдэд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүйгээр хүргэх үйл ажиллагаа өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.