Санамж бичгийн хүрээнд “Солонгосын Шүдний Эмч Нарын Холбоо”-ноос дүүргийн амьжиргааны түвшин бага, тогтмол ажилгүй, орлогогүй иргэдэд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээ хийх үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд шүдний эмчилгээ, оношилгоонд хэрэглэгдсэн тоног төхөөрөмжүүдийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар солонгосын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран оношилгоо, эмчилгээ хийж, харилцан туршлага солилцох ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
