ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ 43 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 240 хүүхдийн ортой 43 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа. “Өсөх Урам” ХХК-ны инженер Б.Уранчимэг ажлын явцын талаархи мэдээллийг г танилцуулав.Тус цэцэрлэгийг буулгаж барих ажлыг “Өсөх Урам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Зоорь, 1, 2 давхрын бүх өрлөг 3 давхрын гадна хана дууссан, дотор хана цонхны үеүд гарсан, Зоорь, 1, 2 давхарын шавардлагаа, Б блокын гадна фасадны шавар дууссан, Барилгын сантехник, цахилгаан, салхивчны ажлууд хийгдэж байгаа, барилгын цонх суулгах ажил эхэлсэн, барилгын ажил 70%-тай явагдаж байна. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5875