Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

АВТОМАШИН НИЙЛҮҮЛЭХ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕР

2014-10-01

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо :2014 оны 02 дугаар сарын 28

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 

Тендер шалгаруулалтын дугаар: ЧД ХААА Б14/002
Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг шалгаруулах”-д битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: - Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалт  санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй /2012, 2013 он/; - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх;- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012, 2013 он/; Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай; Тендерийн хамт:  1.000.000 /нэг сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны дүүргийн Засаг даргын  Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, Д.Нямхүү
Утас: 70110769 /факс: 976-11-328558

www.e-procurement.mn сайтад 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нийтлэгдсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%