Энэхүү ажлын хүрээнд, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтнаас санаачлан “Эрүүл мэнд хөгжлийн ирээдүй” сэдэвт үйл ажиллагааг хорооны ажилтан албан хаагч, нийтийн эргүүл, зорилтод бүлгийн иргэдийг хамруулан дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа.

Энэ үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээлэл өгөх, Мобайл технологийг танилцуулах, Эхо ,Зүрхний бичлэг, Сахар, В С вирус, холестерин, ДОХ, тэмбүүгийн шинжилгээ, Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааг “Цэнгэлжаргал хайрхан” Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн эмч С.Үүрийнтуяа, Ж.Амартүвшин, Ц.Наранжаргал нартай хамтран зохион байгуулав


