Энэ удаагийн хуралдаанаар: Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Шагналын журмыг шинэчлэн батлах Хурлын Төлөөлөгчдөд урамшуулал олгох, Шагналд уламжлах, Шагнах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн баталж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дахин хэлэлцэхээр тогтлоо.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Шагналын шинэчилсэн журамд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналын болзол шалгуурыг нарийн тогтоож, Хүндэт өргөмлөлөөр шагнуулсан иргэд 2 жилийн дараа Хурлын дээд шагнал “Чандмань одон”-оор шагнуулахаар журамласан байна.