Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

“САЙН ҮЙЛСИЙН НЭГ ӨДӨР"-ИЙН АЯН ӨРНҮҮЛЛЭЭ.

2014-10-24

Монголын Улаан загалмайн байгууллага 2014 онд 75 жилийн ойтойгоо золгож байгаа билээ. Ойг угтан энэ сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо, тус дүүргийн 10 дугаар хороотой хамтран Улаан загалмайн анхан шатны нэгжийг байгуулж, шинээр гишүүд элсүүлэх “Сайн үйлсийн нэг өдөр”-ийн аяныг өрнүүллээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо бусдад үлгэр дууриал болох олон ажил зохиож буйн нэг нь дээрх арга хэмжээ юм.
Аяны хүрээнд “Олон нийтэд түшиглэсэн эрүүл мэндийн анхны тусламж” үйл ажиллагааг зохион байгуулж, амьдралын түвшин доогуур 20 өрхөд “Хүнс, ариун цэврийн багц”-ыг гардууллаа. Түүнчлэн дүүргийн ОНТЭМАТ төслийн чиглүүлэгчид сайн дурынханд зориулан “Халдварт бус өвчин” сэдэвт сургалтыг 2 өдөр амжилттай зохион байгуулсан юм.  Тус арга хэмжээнд дүүргийн Улаан загалмайн хорооны Нарийн бичгийн дарга Н.Цэрэнсодном, 10 дугаар хорооны засаг дарга Ч.Болормаа нар оролцлоо.
Дээрх арга хэмжээг МҮОНРТ-ийн “ММ агентлаг”, “Өнөөдөр” сонин, "Монцамэ" агентлаг, “Mongolian economy” сэтгүүл, МУЗН-ийн Хэвлэл мэдээллийн албаны сэтгүүлчид сурвалжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%