Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ 2-3 ХОНОГ СААТУУЛАХ, 500-100 ЮАНЬ АВЧ ХИЛ НЭВТРҮҮЛДЭГ АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭГДЭВ.

2014-10-24

Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын дарга Сүн Жэн тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт энэ сарын 18-19 өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Айчлалын бүрэлдэхүүнд Ардын төлөөлөгчдийн их хурлын Тамгын газрын дарга Дүань Рүйхүй, Эргүүнэ хотын дарга Ша Юаньие, Шинэ Барга зүүн хошууны АТИХ-ын дарга Сонор, Шинэ Барга баруун хошууны АТИХ-ын дарга Дү Чэньхуа, Намын хорооны дэд дарга Хай Чин нар ирсэн байна.

Айлчлалын үеэр ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Дорнод аймгийн талаас АИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Тэргүүлэгч Н.Хүрэлбаатар, Д.Шинэбаяр М.Бас-Эрдэнэ, Ш.Баттөмөр, С.Мөнгөнбат, Төлөөлөгч П.Цэрмаа, Н.Энхболд, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр нар оролцов.

Уулзалтын эхэнд ИТХ-ын дарга Р.ЗОРИГТБААТАР: Хөлөнбуйр хотын удирдлагуудыг манай аймагт ажлын айлчлал хийж байгаад талархал илэрхийлж хоёр аймаг хотын харилцаа , хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаад  сэтгэл хангалуун буйгаа дурдав.

Мөн өнгөрсөн 4-р сард Хөлөнбуйр хотод болсон ажил хэргийн уулзалтан дээр Монгол улсын дугаартай автомашиныг Хавирга Ар-Хашаатын боомтоор нэвтрүүлж цааш Манжуур хот хүртэл зорчуулахад үүсдэг асуудлыг шийдвэрлүүлэх бидний хүсэлтийг хүлээн авч ажлын хэсэг гарган тухайн боомтууд дээр шалгалт хийж ажилласан Танд талархал илэрхийлье. Хяналт шалгалтын үр дүн гарч байгаа нь  мэдрэгдсэн.  Тухайлбал Монгол улсын дугаартай автомашиныг Хавирга Ар-Хашаатын боомтоор хил нэвтрүүлэхэд албан бичиг ирээгүй шалтгаанаар тээврийн хэрэгслийг 2-3 хоног саатуулах, 500-1000 юань авч хил нэвтрүүлдэг зэрэг асуудлуудыг түргэн хугацаанд таслан зогсоож шийдэж чадсаныг сайшааж байв.

Хөлөнбуйр хотын АТИХ-ын дарга СҮН ЖЭН: Эрхэм хүндэт Р.Зоригтбаатар дарга  болон Дорнод аймгийн төлөөлөгчиддөө энэ өдрийн мэндийг хүргэе.

Одоогоос 10 жилийн өмнө би энэ танхимд ажил хэргийн уулзалт хийж байлаа. Арван жилийн дараахь  Дорнод аймагт маш их хөгжил дэвшил харагдаж байна.

Хөлөнбуйр хот  болон Дорнод аймаг хоорондын эдийн засгийн чөлөөт бүсийн талаар бид өмнөх уулзалтаар хэлэлцсэн. Энэ талаар миний бие ӨМӨЗО-ны Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн. ӨМӨЗО-ны Засгийн газраас Худалдааны яам руу бичиг хүргүүлсэн. Хятадын  Худалдааны яамнаас ажлын хэсэг байгуулж ажиллах болсон. Хил дамнасан эдийн  засгийн чөлөөт бүсийг хөгжүүлснээр хоёр гүрний эдийн засаг түлхүү хөгжинө гэж үзэж байна. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэхүү ажлыг дэмжиж ажиллах байх гэж найдаж байна гэв.

Тэргүүлэгч С.Мөнгөнбат: Та Бүхэн Дорнод аймагт аятай тухтай амгалан морилж байна уу? Дорнод аймаг болон Хөлөнбуйр аймаг хоёуланд нь Барга хонь байдаг учраас хониныхоо  үйлдвэр угсааг сайжруулах зорилгоор  үзэсгэлэн худалдаанууд дээр амьд малын үзэсгэлэн худалдааг гаргаж зохиомол хээлтүүлгийн аргаар солилцож  байвал  ямар вэ? Мөн ХАА-н гаралтай бүтээгдэхүүнүүдийг үзэсгэлэн худалдаануудаар гаргах, солилцох мөн хадлан, үржлийн мал сүргийн тал дээр туршлага солилцож дараа дараагийн уулзалтууд дээрээ ажил болгож ажиллавал ямар вэ?

Сүн Жэн: ХАА-н салбарт бид хамтарч ажиллавал маш их үр дүн өгөх болов уу гэж бодож байна. Хэрвээ боломж байгаа бол энэхүү үйл ажиллагаан дээр төсөл боловсруулж хамтарч ажиллавал бид холбогдох эрх бүхий байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудтай нь холбож өгөх болно.

Тэргүүлэгч М.Бас-Эрдэнэ: Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах ажил ямар шатанд явагдаж байгаа вэ? Техник эдийн засгийн үнэлгээ гаргасан тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай танилцуулахаар бэлэн төслүүд байгаа юу? Хөлөнбуйр аймаг болон манай Дорнод аймгийн хувьд  Шилийн гол аймаг мөн Замын-Үүд, Эрээний боомттой харьцуулахад эдийн засгийн хувьд харьцангуй зогсонги байдалтай байгаа. Ийм учраас та бүхнийг эдийн засгийн чөлөөт бүс байгуулж ажиллаж байгааг дэмжиж байна.

Сүн Жэн: Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах ажил ахицтай түвшинд явагдаж байгаа. Энэхүү ажлын талаар бид ӨМӨЗО-ны Засгийн газартай ажил хэргийн уулзалтыг хэд хэдэн удаа хийсэн байгаа.  

Ийнхүү аймаг хотын удирдлагууд эдийн засаг нийгмийн салбарын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж уулзалтын төгсгөлд ажил хэргийн уулзалтыг ойр ойрхон зохион байгуулж асуудлуудыг хурдан хугацаанд шийдэж байхаар санал нэгдсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3226
2081 / 65%
685 / 21%
224 / 7%
236 / 7%