Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2014-10-02

Өнөөдөр Олон Улсын ахмадын өдөр, Олон улсын багш нарын баярын өдрийг тохиолдуулан нийслэл, дүүрэг, хорооныхоо хөгжилд оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж  олон жил үр бүтээлтэй ажиллаж хариуцсан ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг шагнах хүндэтгэлийн арга хэмжээ Чингэлтэй дүүргийн ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батхуяг,  Ж.Лхагвасүрэн, Ц.Содхүү, Тамгын газрын дарга Д.Одбаяр, Ахмадын хорооны дарга А.Зул оролцлоо. 
Нийслэл, дүүрэг, хорооныхоо хөгжилд оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж С.Лхаезам, О.Галя, Д.Сэнгэдорж, Б.Янжмаа, Ч.Чимэгсүрэн, Ц.Цэвээндорж, Д.Адъяажав, Д.Элбэг, Н.Оюунчимэг, Ц.Бямбаа, Ш.Нанжид, Д.Ядмаа, С.Бүтэнсайн, Г.Цэвэлмаа, Ж.Гандиймаа, Б.Раднаасамбуу, Д.Нацаг нарыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналаар шагнав.
Мөн хариуцсан ажилдаа идэвх, санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, боловсролын салбарт болон сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа хөдөлмөр зүтгэлийг нь  өндрөөр үнэлж Б.Ууганчимэг, Э.Шинэцэцэг,  Б.Нарангарав, С.Аззаяа, А.Болормаа, Ч.Эрдэнэцэцэг, Б.Бямбахишиг,  Ж.Баасансүрэн, Ц.Алтанцэцэг, Ч.Цэндмаа, Д.Жаргал нарыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналаар тус тус шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%