Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд шашны байгууллагуудад хяналт шалгалт хийлээ.

2018-12-13

Аймгийн ИТХ-ын даргын 2018, оны 10 сарын 02 ны өдрийн А/03 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг аймгийн нутаг дэвсгарт үйл ажиллагаа явуулж буй сүм, хийд, шашны байгууллагуудад хяналт шалгалт хийж байгаа бөгөөд өнөөдөр Сайнцагаан суманд ажиллаа. Аймгийн ИТХ, Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран Сайнцагаан суманд байрлах  Дашгэмдэллин хийд, Баптист сүм, Говийн гэрэл сүм, Хос багана сүмийн үйл ажиллагаатай танилцаж 

1.      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан журамд заагдсан баримт бичиг болон холбогдох бусад баримт бичигтэй танилцах, зөвшөөрөлтэй эсэхийг тодруулах

2.      Сүм хийдийн ерөнхий мэдээлэл / сүм хийдийн байршил, шашны төрөл, урсгал чиглэл, салбар нэгж түүний байршил үйл ажиллагаатай танилцах/

3.      Байгууллагын дүрэмд заагдсан үйл ажиллагаа явуулж буй эсэхтэй биечлэн танилцах / хууль бус болон шашны аливаа гэж зан үйл үйлддэг эсэх/

4.      Тус сүм хийдийн төв байгууллага, тэдгээрийн удирдах гүйцэтгэх бүрэлдэхүүн, зохион байгуулж буй ажил, цуглаан , арга хэмжээтэй танилцах

5.      Санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээ, түүний зарцуулалтын байдал, хандив, татвар хураамж, хөрөнгийн талаарх мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцах

6.      Татварын байгууллага болон гадаадын иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан байгууллагаас тодорхойлолт авч, холбогдох бичиг баримттай тулгаж танилцах / татвар төлсөн баримт, шашны чиглэлээр тус аймагт ажиллаж буй гадаадын иргэн, МУ-ын виз түүний ангилал /

7.      Үндсэн ажилтны тоо, шүтэн бишрэгчдийн тоо зэрэг бүртгэл статистик судалгааг шалгах холбогдох мэдээллийг гаргуулж авах талаар арга хэмжээ авчя ажиллах талаар зөвлөгөө зааварчилгаа өгч ажиллаа.

8.    

9

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%