Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Туршлага солилцох уулзалт боллоо

2014-09-12

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор Багануур, Чингэлтэй  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудтай  туршлага солилцох уулзалт өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Багануур дүүргийн зочдыг хүлээн авч уулзан, Хурлын байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар чөлөөт ярилцлага өрнүүлж,  Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, түүний Ажлын албанаас хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар, Хурлын Архив бичиг хэргийн ажилтан М.Бадамжав  Хурлын Ажлын албаны цахим баримт, цахим архивын талаар танилцуулга хийлээ.
Мөн зочид Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтэс, Иргэний оролцооны хэлтэс, 5-р хорооны Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%