Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалтанд амжилттай оролцлоо

2018-09-19

Төвийн бүсийн аймгуудийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт  9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулагдлаа. Тус туршлага солилцох уулзалт нь ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлж  мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх зорилготойгоор  уламжлал болгон зохион байгуулагддаг юм. Туршлага солилцох уулзалтын үеэр Ажлын албаны ажилтнуудын дунд ур чадвар, танин мэдэхүйн "Центавр", “Гар өмбөг”, "Сэлэнгийн дууг хэн сайн дуулах вэ" зэрэг тэмцээнүүд амжилттай зохион байгууллагдлаа. Тус арга уулзалт арга хэмжээг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын алба амжилттай сайн зохион байгууллаа. Центавр тэмцээнд 3 дугаар байр, " Сэлэнгийн дууг хэн сайн дуулах вэ" тэмцээнд 1 дүгээр байр, волейболын тэмцээнд амжилттай оролцож тэмцээний нийт дүнгээр манай аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд тэргүүлж "Шилжин явах цом"-ын эзэн боллоо. Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнд оролцсон аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд Цагааннуур суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Гацуурт” компаний ажил байдалтай танилцан, Ээж мод, Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнг тольдон, Монголын Үг урлаачдын нийгэмлэгийн Хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэнгийн лекцийг сонсон, ОХУ-ын Улаан-Үүд хоттой танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%