Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

НЭЭЛТТЭЙ ХААЛГА ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-06

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Монгол базальт ХК, “Монватт” ХХК”-тай хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГА” өдөрлөг зохион байгууллаа.

Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, айл өрхүүдийн амины орон сууцны дулаан алдагдлыг багасгах, шинэ технологи болох чулуун хөвөн дулаалгын хэрэглээ, ач холбогдлын талаар иргэдэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллах зорилготой энэхүү өдөрлөгт Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын 120 гаруй иргэд идэвхтэй оролцов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%