Хуралд тус хорооны дарга Г.Бадамгарав, гишүүн Ж.Чимэдцогзол, С.Мөнгөнсар, Д.Нэмэхбат, Б.Насанбат, Ж.Алтантуул, О.Есөнтөмөр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Батхуяг , Хурлын хорооны Нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл нар оролцож Чингэлтэй дүүргийн “Эрүүл мэнд-2020”, “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үйл явцтай танилцаж санал дүгнэлтээ гаргалаа.
Гишүүд “Эрүүл мэнд-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ”, “ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” хөтөлбөрийн хэрэгжилтийг “ХАНГАЛТТАЙ гэж тус тус дүгнээд холбогдох саналыг хэлж тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өглөө.