Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хороодын гудамж, байрны нийтийн эргүүл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн гишүүдийн нэгдсэн сургалтын удирдамжийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Чингэлтэй дүүрэг үүсч байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хангах үүрэг бүхий баг, сайн дурын иргэд, идэвхтнүүдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ талын мэдлэг, ур чадварыг сорих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор “Гэмт хэргээс хамтдаа сэргийлье” сэдэвт Аха, Дэвжээ тэмцээнийг аравдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ