Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүрэг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ажил хөдөлмөртөө идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллаж байсан Төрийн албан хаагчдад 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Дүүргийн 25 жилийн ойн медалыг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар гардууллаа.