Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

​ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ ТОВ ГАРЛАА

2017-05-26

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 11 дүгээр хуралдаан энэ сарын 26-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд, Х.Алтаншагай,  ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,  ажлын албаны дарга  Ц.Алтанцацрал нар оролцов. 
Энэ удаагийн хурлаар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан хуралдуулах тухай, Шагнах тухай асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,  ажлын албаны дарга  Ц.Алтанцацрал танилцуулж Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. 
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хуралдахаар боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7787
6208 / 80%
976 / 13%
285 / 4%
318 / 4%