Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Өсвөрийн шатрын аваргууд тодорлоо

2017-05-01

Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах "Их нүүдэл" 2-р шатны тэмцээн 4 сарын 29,30-ны өдрүүдэд Мандалговь хотод зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү тэмцээн нь 3 насны ангилалаар бүх сумдын ЕБС-уудын 100-аад сурагчид оролцсноос  6-8 насны ангилалд  1-р байранд ЭДЦС-ийн сурагч О.Билэгсайхан, Б.Анударь, 2-р байранд Мандал сургуулийн сурагч Э.Маргад-Эрдэнэ, Дэрэн сумын сургуулийн сурагч Г.Наранцэцэг, 3-р байранд Дэрэн сумын сургуулийн сурагч М.Мөнгөншагай, Говь-Угтаал сумын сургуулийн сурагч Г.Болорчимэг нар, 9-12 насны ангилалд 1-р байранд ЭДЦС-ийн сурагч С.Төгөлдөр, МГСС-ийн сурагч Б.Тайгал, 2-р байранд Дэрэн сумын сургуулийн сурагч А.Тэмүүлэн, ЭДЦС-ийн сурагч М.Намуударь, 3-р байранд МГСС-ийн сурагч Ө.Даваажаргал, Мандал сургуулийн сурагч Г.Оюунтүлхүүр нар,  13-16 насны ангилалд ЭДЦС-ийн сурагч Б.Жадамба, Говь-Угтаал сумын сургуулийн сурагч А.Намуун, 2-р байранд ГИЦС-ийн сурагч Д.Мөнхдалай, Ч.Удвал, 3-р байранд Эрдэнэдалай сумын сургуулийн сурагч Г.Мөнх-Од, ЭДЦС-ийн сурагч Ч.Солонго нар шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%